МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилэх шаардлагатай байна

Монгол улс 1995 онд нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Даатгал нь эв санааны зарчим дээр буюу хувиарлалтын тогтолцоотой явж ирсэн. Энэ тогтолцоог өөрчилж байж иргэн, аж ахуй нэгжид ирдэг ачааг багасгах боломжтой гэж ХНХЯ-ны сайд С.Чинзориг үзэж байна.

С.Чинзориг: Капитал банкинд байршуулсан мөнгөө буцаагаад авчихвал нийгмийн даатгал 2 хувиар нэмэгдэхгүй байж болно гэж зарим улс төрчид хэлж байна. Тийм боломж бол байхгүй. Капитал банкинд байршуулсан байсан хөрөнгө бол тэтгэвэрийн даатгалын сангийн мөнгө биш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын сангийн хөрөнгө байршсан учраас энэ өрийг авсан ч нийгмийн даатгалын тэтгэвэр тавих хөрөнгөд зарцуулагдахгүй. Капитал банкинд байршуулсан хөрөнгийг олж авах талаар Монгол банктай ярилцаж байна.

ШИНЭ МЭДЭЭ