МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.18
Улстөр

С.Чинзориг: Сонгуулийн ерөнхий хорооны дарга гэж яасан ичих нүүргүй хүн бэ?

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.18\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулна гэж байна. Би энэ сонгуулийн ерөнхий хороонд итгэхгүй байна. 2012 онд Ард түмний сонголтыг үл хүндэтгэн эрх барьж байгаа хүчинд үйлчилж хууль зөрчиж сонгууль будлиантуулсан. Сонгуулийн ерөнхий хорооны даргыг солих болоогүй юм уу? Энэ яасан ч ичих нүүргүй хүн байдаг юм. 

Шүүх сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ? 2012 оны сонгууль холимог хуулиар явагдсан. Хууль зөрчсөн бол 2 нэр дэвшигчийн хэн нь хууль зөрчсөн бэ гэдгээс үл хамааран нийтэд нь баахан балбаад сүүлд нь сонгогчдын эрхийг зөрчөөд дууссан. Сонгуулийн хууль зөрчсөн бол жич хүнд нь ярих юм уу? Мандатаар нь тойргоор нь хариуцлага хүлээлгэх юм уу гэдэг дээр ажлын хэсэг байнгын хороо нухацтай авч үзэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ