2019.12.02
Хүний эрх
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн дүрмийг 1998.07.18-нд Италийн Ром хотноо баталж, 2002.07.01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Монгол Улс нэгдэн орсон юм.
2010 онд ОУЭШ-ийн Хяналтын бага хурлаар Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг одоогоор 35 улс соёрхон батлаад байна.
ОУЭШ-ийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулж, энэхүү өөрчлөлтөөр Монгол Улс хуулиа Ромын дүрэмд заасан нэр томъёотой уялдуулж, нэг мөр болгох ажээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
“Хуулийн цаг” УИХ-ын дарга Г.Занданшатар
2024.05.15
Онцлох зочин: УИХ-ЫН дарга Г.Занданшатар
2024.04.09