МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн Айраг суманд Соёл спортын төв ашиглалтад орлоо
2020.01.08
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгийн Айраг суманд Соёл спортын төв ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Айраг суманд Соёл спортын цогцолборын барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг болон Айраг сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо.

Соёл спортын цогцолборын барилгатай болсноор хүүхэд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэх ая тухтай орчин нөхцөл бүрдэж, аймаг, улс, олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах, иргэд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн бие бялдрыг багаас нь хөгжүүлэх, эрүүл чийрэг өсөж торних боломжтой болж байна.  

Соёл спортын төвийн барилгын ажлыг "Элит конкрет" ХХК богино хугацаанд чанарын ѳндѳр түвшинд барьж гүйцэтгэжээ.

Мөн 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 500 хүний суудалтай соёл спортын цогцолбор, энэ онд Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл сумдад соёл, спортын төв, Хатанбулаг суманд Соёл спортын цогцолбор, Өргөн, Даланжаргалан суманд спорт заал, Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд сумдад спорт талбайг шинээр байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ