2020.01.14
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Энхбаяр: Усны агентлагийг ямар шалтгааны улмаас татан буулгасан бэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.14/ хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Усны агентлагтай байсан. Ямар шалтгаанаар энэ агентлагийг татан буулгасан бэ? Шаардлагагүй бусад салбарын хүрээнд зохицуулж болно гэж үзээд татан буулгасан. Гэтэл одоо дахин байгуулах гэж орж ирж байна. Ямар үндэслэлээр өмнөх шийдвэрийн алдаа нь юу байсан юм. Энэ талаар яамнаас мэдээлэл авмаар байна.

Мөн хөдөө аж ахуйн усжуулах асуудал. Хүнсний хэрэгцээг хангах үүднээс энэ усжуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Өмнө байсан усны агентлаг энэ тал дээр эсрэг байр суурьтай байж ажилд нь их садаа болдог байсан. Үүний зохицуулалтыг яаж оруулж ирсэн бэ? 

ШИНЭ МЭДЭЭ