МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сант сумын дотуур байрыг засах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2020.01.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сант сумын дотуур байрыг засах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах" буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Өвөрхангай аймгийн Сант сумын сургуулийн дотуур байрны засварын төсөлд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар гарын үсэг зурлаа.

Сантын сургуулийн дотуур байр 40 жилийн өмнө баригдсан бөгөөд дорвитой их засвар хийж байгаагүйн улмаас дээврээс нь дусаал гоождог, хаалга цонх нь элэгдэж эвдэрсэн. Цахилгааны монтаж муудсанаас гал гарах эрсдэл өндөр, зэрэг нөхцөл байдлыг  Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон төрийн түшээ ХНХ-ын сайд, УИХ-ын гишүзүн С.Чинзориг Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд, Суурин төлөөлөгчийн түвшинд танилцуулж, энэ чиглэлийн уулзалтыг хэд хэдэн удаа хийсний үр дүн гарч "Өвсний үндэс" хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр болсныг шинэ оны өмнө мэдэгдсэн. Үүний дагуу өнөөдөр Элчин сайдтай Сантын сургуулийн дотуур байрны засварын төслийн гэрээг байгууллаа.

Сант сумын хувьд энэ онд улсын төсвөөр бага сургуулийн барилга шинээр барина, дотуур байрандаа их засвар хийнэ. Ирэх хичээлийн жилээс малчдын хүүхдүүдийг дотуур байраар бүрэн хангаж тавтай тухтай амьдруулах, тохилог орчинд сургах бүх боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ