2020.02.03
Орон нутгийн хөгжил
2020 оны төсвийн санхүүжилтээр Л.Мөнхбаатар гишүүний тойрогт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Их хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар 2020 оны төсвийн тухай хуулийг баталсан. 2020 оны төсвийн орлогыг 2019 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.7 их наяд төгрөг байхаар баталсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын тойрогтоо татсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хүргэж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд улсын төсвийн
- 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай 2
- 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахмадын өргөөний барилга 2
- 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван худаг шинээр байгуулагдахаар боллоо.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд улсын төсвийн
- 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 суудалтай Соёлын төвийн барилга,
- 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цаг уурын өртөөний барилга шинээр баригдахаар боллоо.
Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэгийн барилга
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 ортой цэцэрлэгийн барилга
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой Хүүхдийн эмнэлэг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн Спорт, урлагийн цогцолбор сургуулийн барилга
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17