2020.02.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ахмадууд энэ сараас тэтгэврийн нэмэгдлээ авч эхэллээ
Засгийн газраас 1 сарын 1-нээс эхлэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тэтгэврийн доод хэмжээг 40000 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350000 мянган төгрөг болж байна.
С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 2020 онд улсын төсөвт 150 тэрбум төгрөгний эх үүсвэр суулгасан. Есөн арилжааны банкуудаар нийгмийн даатгал сангаас олгох тэтгэврийг олгож байна. Тэтгэврийг олгохдоо засгийн газраас тогтоосон шийдвэрийн дагуу шинэчилсэн тэтгэврийг олгож байгаа.