2020.02.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан Шинэ хөдөө-Булган төсөл амжилттай хэрэгжиж байна
“Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Монгол мал” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлэх “Шинэ хөдөө” төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санаачлан Булган аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжиж байна.
Үүнд:
1. Сүүний чиглэлийн бух, үнээг сум бүрд тараан байршуулж, аймагтаа хоёр сүүний үйлдвэрийг бий болгох, сүү болон сүүн бүтээгдэхүүнийг борлуулах, нийлүүлэх,
2. Мах боловсруулах үйлдвэр байгуулах, үүний тулд махны чиглэлийн бухуудыг сум бүрд тодорхой тоогоор байршуулах
3. Жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, өрх гэр, нэгжүүдэд төрөл бүрийн жимсгэнийн үр, бутыг суулгах,
4. Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинээр бий болгох гэсэн ерөнхий агуулгатай төсөл юм.
Уг төсөл хэрэгжсэнээр Булган аймгийн малчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, үйлдвэрт ажиллах мэргэжлийн хүмүүс бэлтгэгдэх ба иргэдийн амьжиргаа дээшилж, өөрийн гэсэн орлоготой болж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ “ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БАЙГУУЛАХ, ИЙМ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭСЭН ИРГЭД ОЛОН БАЙНА. БУЛГАН АЙМАГТ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ БОЛОМЖ, БОЛОЛЦОО БҮРЭН БИЙ. ӨРХ ЧАДАМЖТАЙ, ИРГЭН БАЯН БАЙВАЛ УЛС ОРОН ХӨГЖДӨГ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН.
Шинэ хөдөө хөтөлбөрийн хүрээнд сум бүрт нэхий боловсруулах тоног төхөөрөмж олгосон. Үүнээс Рашаант сумын захиргаа шуурхай ажиллан ажлын байраар ханган дэмжлэг үзүүлснээр тус сумын иргэн Г.Баярсайхан үйлдвэрлэлээ эхлээд байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн үйлдвэртэй танилцан, ажилд нь амжилт хүслээ.
Ц.Соёлмаа