2020.03.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Мэргэжилтэй залуус - Эх орны түүчээ
Дэлхийн хөгжингүй улс орнууд мэргэжлийн боловсрол, чадварлаг боловсон хүчнээ дэмжиж байж өнөөгийн хөгжилд хүрсэн. Монгол Улс ойрын гучин жилдээ багтаж дотоодын нийт бүтээгдэхүүнээ зургаа дахин нэмэгдүүлж, нэг хүнд ноогдох орлогоо 15 мянган долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
С.Чинзориг: Ажилгүйдлыг бууруулах үндсэн арга замаа мэргэжлийн боловсрол сургалтын байгуулгыг бэхжүүлэх явдал гэж үзэж байна.Өмнөх засгийн газрын үед тэтгэлгийг олгож байгаад 2016 оноос бүрэн зогсоосон байсан. 2019 оноос эхлээд сэргээж тэтгэлгийг олгож эхэлсэн. МСҮТ-д суралцаж мэргэжилтэй болж байгаа, ур чадвартай болж байгаа залуучуудад нас харгалзахгүйгээр олгож байгаагаараа ач холбогдолтой.