2020.03.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүллээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудлыг хэлэлцэж, БСШУСЯ-ны харьяанд жилжүүлэх шийдвэр гаргажээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлгэрэнгүй танилцуулж "Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг Сангийн яаманд даалгасан. Энэ эмнэлгийг хувьчлах гэж байгаа зүйл байхгүй бөгөөд БСШУСЯ-ны харьяанд шилжиж байгаа. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ" гэсэн юм.
Тус эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 14 тэрбум төгрөгийг Дэлхийн банкнаас шийдаж байгаа аж.