2020.04.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Бэрхийн уурхайг түшиглэсэн монголын далд уурхайн музейн ТЭЗҮ батлагдлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн Удирдах хорооны гишүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад далд уурхайн музейн ТЭЗҮ, барилгын зураг төсөл, төсвийг хүлээлгэн өглөө.
Эдгээр баримт бичгүүд батлагдсан нь музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдүүллээ.
Тухайлбал энэ оны 5 дугаар сараас эхлэн музейн сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, газрын доорх малталтуудын нэвтрэлтийн ажил, гадна шугам сүлжээ /дулааны болон цахилгаан хангамж, цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын байгууламж/ гэх мэт 6-7 ажлууд хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17