МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 68 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ
2020.04.14
Гадаад харилцаа

5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 68 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.

Тус байгууллагын санхүүжилтээр нийт 3 нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, зөөврийн ЭХО аппарат/ 68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ.

Энэхүү төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдийг гардуулахад бэлэн болоод байна. Үүнд: Нийслэлийн 9 дүүрэг, Өмнөговь аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт, Төв аймгийн бүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын эмнэлгүүд багтаад байна.

ШИНЭ МЭДЭЭ