Ё.Баатарбилэг: Анагаахын боловсрол олгох их сургуулийн түшиц төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг гэдэг дээр санал оруулна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
Хэлэлцэх эсэх нь шийдэгдээд ажлын хэсэг гарах байх тэр үед манай яамнаас хэд хэдэн санал оруулна. Хуулийн төслийн 3.16.19 дээр Их сургуулийн эмнэлэг Анагаахын боловсрол олгох их сургуулийн түшиц төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг байна гэдэг дээр санал өгнө. Үүнийг томьёолоод ажлын хэсэгт тодорхой санал хүргүүлнэ.