МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.04.23
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Худал мэдээлэл санаатайгаар тараасан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хорио цээрийн үед манай боловсролын яам хүндрэлтэй нөхцөлд ачаалалтай ажиллаж байгаа. Тэргүүлэх зэрэглэлийн багш нар цахим хичээл зааж, сурагчид зайнаас сурч байна. Өмнө нь ийм туршлага байхгүй учир хүндхэн сорилтууд тулгарч байна. Сүүлийн үед сошиал хуудсуудаар хичээл сургуультай холбоотой буруу ташаа мэдээлэл гарах боллоо. Үүнтэй холбоотой ямар зохицуулалтууд хуульд тусгагдсан бэ.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг нээхийг шаардсан мэдээллийг өгч байна. Мөн сургалтын төвийг нээх шаардлагыг ч тавьж байна. Өнөөдөр хүн амын тэр дундаа хүүхэд, залуусын эрүүл мэндийг хамгаалахаар тодорхой хориглолтыг хийж байна. Гэтэл үүнийг эсэргүүцэж, худал мэдээлэл гаргаж, бусдыг турхирч байгаа юм. Тиймээс ийм үйлдэлд яаралтай арга хэмжээ авах талаар ямар арга хэмжээг авах вэ. Ийм хүнд нөхцөлд боловсрол, эрүүл мэндийн асуудлыг улс төржүүлж, иргэдийг турхирч, хайнга, хорон хандаж болохгүй. Худал мэдээлэл санаатайгаар тараасан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ