МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Тогтохсүрэн: Дархан, Эрдэнэт хотыг хот болгох ажлыг 2020 оны эхний хагас улиралд оруулж ирэх ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.12/ хуралдаанаар Хот байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Л.Энх-амгалан даргын зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. нэгдүгээрт би өөр асуудал ярьж байж өөр асуудал оруулах гээд байна. Бидний гаргаж байгаа тогтоол Майдар, Айросити хот байгуулах тогтоол. Гэтэл энэ тогтоол дээр шал өөр зүйл оруулж болохгүй. Гэхдээ бид ийм тогтоол гаргах шаардлага байхгүй. Яагаад гэвэл Дархан, Эрдэнэт хотыг 2020 оны эхний хагас улиралд хот болгох ажлыг оруулж ирэхийг Засгийн газарт үүрэгт болгосон 57 гишүүний дэмжсэн заалт бий. Засгийн газар л асуудлаа яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ