2020.05.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Social talk: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн асуудлаар ярилцлаа
"Social talk" нэвтрүүлэгт Б.Баярсайхан оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн асуудлаар ярилцлаа.
Б.Баярсайхан: БСШУСЯ-ны харьяа 6 сургууль 2 цэцэрлэг байдаг. Социализмын үед Орос, Польш, Унгарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр багш бэлтгэсэн. Одоо энэ бэлтгэгдсэн боловсон хүчний маань сүүлчийн хүмүүс тэтгэврийн насанд хүрч байна. Яамнаас ямар арга хэмжээ авсан бэ? гэхээр согогзүйчийг бэлтгэх тэнхимийг бий болгосон.