2020.05.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Дуусдаггүй яриа: Ёсзүй ба хариуцлага
Өнгөрсөн жил засгийн газраас төрийн захиргааны ажилчдад ёсзүйн дүрэм гаргасан. Хүлээлттэй байсан нэг ажил мөн.
Б.Баярсайхан: Төрийн албаны хууль шинэчлэгдээд 2019 оны нэг сарын нэгнээс мөрдөж эхэлсэн. Сүүлийн хоёр жил Монгол Улсын засгийн газар, ерөнхий сайд Монгол Улс эдийн засгийн хямрал биш ёсзүйн доройтолд орчихсон байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Нийтээрээ, нийгмээрээ ялангуяа төрийн алба, захирагааны албаны ёсзүйг сайжруулъя гэсэн шийдвэрүүдийг гаргасан.