МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Туваан сан”-ын  эмч нар сумын ард иргэдэд үзлэг оношлогоо хийлээ
2019.09.24
Эрүүл мэнд

“Туваан сан”-ын эмч нар сумын ард иргэдэд үзлэг оношлогоо хийлээ

Халдварт бус өвчинтэй тэмцэх сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд Сэргэлэн сумын ЭМТөв “Туваан сан”-ын   эмч нар сумын ард иргэдэд үзлэг, оношлогоо хийлээ 

Монгол улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж , эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг  болсоор байна.

 Үүнтэй холбогдуулан манай ЭМТөв 2019.09.22-ны өдөр Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, мэс засал, ЭХО, зүрх судасны эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар 7 чиглэлээр 8 хүний бүрэлдэхүүнтэй ирж сумын ард иргэдэд үзлэг, оношилгоо, зөвөлгөө өглөө. Нийт 134 хүн хамрагдасан.

 Үүнээс:

  • Зүрх судас  54
  • Дотор 79
  • Зүрхний цахилгаан бичлэг  48
  • Мэдрэл  26
  • Чих хамар хоолой  32
  • ЭХО  66
  • Мэс засал  7
  • Эмэгтэйчүүд  11

      Нийт давхардсан тоогоор 323  хүн үзлэг шинжилгээ, оношилгоо, зөвөлгөө, үнэгүй эмэнд  хамрагдасан

ШИНЭ МЭДЭЭ