МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо
2019.11.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо

Туваан сангаас Ардчилсан Хувьсгалын 30 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 11 сарын 9, 10-нд Төв аймгийн Жаргалант суманд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 7 сумын эрэгтэй 12, эмэгтэй 8 багийн 150 гаруй тамирчид оролцлоо.

  • Тэмцээний_эрэгтэйчүүдийн_төрөлд Жаргалант сумын баг тамирчид 1-р байр, Жаргалант сумын баг тамирчид 2-р байр, Баянцогт сумын баг тамирчид 3-р байр
  • Эмэгтэйчүүдийн_төрөлд Жаргалант сумын Найзууд баг тамирчид 1-р байр, Сүмбэр сумын баг тамирчид 2 дугаар байр, Улаанбаатар хотын Эрчим баг 3 дугаар байр эзэлж Туваан Сангаас зохион байгуулсан Ардчилсан Хувьсгалын 30 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний шилдэг тоглогчдоор Жаргалант сумын Баянбулаг багын Баасандорж болон Жаргалант сумын Найзууд багын Сүнжидмаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

ШИНЭ МЭДЭЭ