Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Алтанбулаг суманд хэрэгжиж байна
2019.11.04
Эрүүл мэнд

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Алтанбулаг суманд хэрэгжиж байна

Туваан сангаас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" амжилттай хэрэгжиж байна.

Нарийн мэргэжлийн эмч нарын баг 11 сарын 3-ны өдөр Төв аймгийн #Алтанбулаг суманд ажиллалаа. Үзлэгт нийт 210 хүн хамрагдсанаас Чих, хамар, хоолойн эмч нийт 59 хүнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн. Хүүхэд өсвөр үеийнхний дунд дунд чихний идээт үрэвсэлт өвчлөлүүд их байна. Насанд хүрэгчдийн дунд хамар дайвар хөндийн ба гадна ба дунд чихний өвчлөлүүд , сонсгол бууралтууд их байна.

Цаашид өсвөр насныханд амны хөндий ба хоолойн өвчлөлийг илрүүлж, эрүүлжүүлэх шаардлага байна. Эх барих, эмэгтэйчүүд (эхо)–н эмч нийт 33 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг жилд 1-2 удаа үзлэгт оруулж, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөөг өгөх. Шигдсэн ерөндөгтэй эмэгтэйчүүдийг дараагын шатлалд илгээж байх шаардлагтай байна.

Зүрх судас (экг)-н дотрын эмчийн үзлэгт нийт 51 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Үүнээс 70-80% нь артерын даралт ихсэлттэй тогтмол эмээ уудаггүй байна. 10 гаруй хүнд эмчилгээ зөвлөв. Эхо-ны эмч нийт 80 хүнд үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс шинээр цөсний чулуутай 3 хүн, элэгний хавдар 1 хүн, элэгний хатуурал 1 хүн шинээр оношиллоо. Умайн хүнд өвчлөлтэй 2 өвчтөн илрүүлж зөвлөгөө өглөө. Хүүхдийн эмч 37 хүүхдэд үзлэг хийснээс дунд чихний архаг идээт үрэвсэл 4, сүрьеэ 1, багтраа 1 анхаарал дутмаг, хэт хөдөлгөөнших эмгэгтэй хүүхэд 2 илрүүлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ