МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Аргалант суманд хэрэгжиж байна
2019.11.04
Эрүүл мэнд

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Аргалант суманд хэрэгжиж байна

Туваан сангаас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" амжилттай хэрэгжиж байна.

Нарийн мэргэжлийн эмч нарын баг 11 сарын 2-ны өдөр Төв аймгийн #Аргалант суманд ажиллалаа.

Үзлэгт нийт 143 хүн хамрагдсанаас Чих, хамар, хоолойн эмч нийт 23 хүнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн. Хүүхэд өсвөр үеийнхний дунд дунд чихний үрэвсэлт өвчлөлүүд их байна. Насанд хүрэгчдийн дунд хамар дайвар хөндийн ба гадна ба дунд чихний өвчлөлүүд , сонсгол бууралтууд их байна. Цаашид өсвөр насныханд амны хөндий ба хоолойн өвчлөлийг илрүүлж, эрүүлжүүлэх шаардлага байна. Эх барих, эмэгтэйчүүд (эхо)–н эмч нийт 20 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Зорилтот насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулах, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг гэр бүл төлөвлөлтийн сургалтанд хамруулах. Зүрх судас (экг)-н дотрын эмчийн үзлэгт нийт 51 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Үүнээс 70-80% нь артерын даралт ихсэх өвчин өндөр, тогтмол эмээ уудаггүй байна. 4-5 хүнд зүрхний хэм дамжуулалтын алдагдал гарсан. 10 гаруй хүнд онош тодруулах зорилгоор шинжилгээ төлөвлөлөө. Эхо-ны эмч нийт 72 хүнд үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс умайн хүнд өвчлөлтэй 2 өвчтөн илрүүлж зөвлөгөө өглөө. Хүүхдийн эмчийн үзлэгт 31 хүүхэд хамрагдсанаас харшил тууралт 18, дунд чихний архаг идээт үрэвсэлтэй 2 хүүхдийг шинээр илрүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ