Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Баян-Өнжүүл суманд хэрэгжиж байна
2019.10.21
Эрүүл мэнд

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Баян-Өнжүүл суманд хэрэгжиж байна

Төв аймгийн #Баян-Өнжүүл суманд эмчийн үзлэг маань амжилттай явагдлаа. Баян-Өнжүүл суманд 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас 18:00 цагийн хооронд нийт 67 хүнд үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгсөн.

1.Чих, хамар, хоолойн эмч нийт 18 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн бөгөөд нийт үзлэгт хамрагдсан иргэдэд чихний хулхин бөглөө их байв. Мөн хамрын үзлэг дундаас хамрын таславчийн муруйлт их байлаа.

2.Эх барих,эмэгтэйчүүд (эхо)-н эмч нийт 34 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн дунд үтрээний өгсөх замын халдвар, өндгөвч, умайн салстан бүрхэвчийн үрэвсэлт өвчлөл зонхилж байна.

3.Зүрх судас (экг)-н эмч нийт 41 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Нийт үзлэгт хамрагдсан иргэдэд артерийн даралт ихсэх, зүрхний ишеми болон зүрхний хавсарсан өвчлөлүүд зонхилж байна.

4.Эхо-н эмч нийт 35 хүнд үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгсөн.Нийт үзлэгт хамрагдсан иргэдэд элэгний өөхжилт хатуурал, цөсний ерөнхий сувгийн чулуу гэсэн оноштой хүмүүс зонхилж байна.

5. Хүүхдийн эмч (0-16) насны нийт 26 хүүхдэд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Тус суманд нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 75%-нь архаг ангинатай 35%-нь эрдсийн дутагдалтай байна.

ШИНЭ МЭДЭЭ