МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт маань Өндөрширээт, Лүн суманд амжилттай боллоо
2020.06.10
Улстөр

Мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт маань Өндөрширээт, Лүн суманд амжилттай боллоо

Мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт маань Өндөрширээт, Лүн суманд амжилттай боллоо.

Өндөрширээтийн уулзалтад эртний танил, сайхан нөхөрлөж явсан Марав агсны маань хүү Нямдорж ирсэн нь сэтгэлд их л өег байлаа. Уулзалтын үеэр оролцогчид маань малын бэлчээрийн асуудалд их л анхаарал хандуулж, санаа зовниж байгаа нь ажиглагдаж байв. “Санал санаачлага гаргаад хамтдаа энэ цөлжилттэй тэмцэнэ ээ” хэмээн урам нэмсэн Өндөрширээтчүүддээ баярлалаа.

Мөн Лүн сумын намын хорооныхон маань алд цэнхэр хадаг, цагаан сүү барин угтсан нь алсын замд яваа бидэнд их л билэгшээлтэй сайхан санагдсанаа онцолмоор байна. Лүн сумын уулзалтад журмын нөхөр Лу.Гантөмөр маань зорин ирж оролцон үг хэлж биднийгээ дэмжлээ. Лүнгийн иргэдэд маань баруун 5 аймгийн зам дагуух байрлалын давуу талаа ашиглан хөгжих олон боломж бий. Гагцхүү зөв төлөвлөлт, хамтын оролцоо бидэнд хэрэгтэй байна. Захиас сургамж, урмын үгсээ харамгүй хайрласан Та нартаа талархлаа. Урам, ташуур аван урагшилж явна.

ШИНЭ МЭДЭЭ