МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Угтаалцайдам, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
2020.06.13
Улстөр

Угтаалцайдам, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа

Угтаалцайдам, Цээл сумынхаа иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

Уулзалтад оролцогчид маань малыг өндөр үнээр зарах боломжийг олгож, малчдын орлогыг нэмэгдүүлмээр байгаа талаар ярьж байлаа. Бэлчээрийн дайсан огтонын асуудал тус сумдад хөндөгдлөө. Цээл сумын хувьд газар тариалан эрхэлдэг байдлаараа онцлог бөгөөд газар тариалангийн талаар яриа маань өрнөлөө.

Цээл сумын иргэн ахмад настан Монгол улсын гавьяат аграномич Ц.Ширчинжав гуай “Борооны үүлийг буудах биш өмнөөс нь тосож гүнд нь орж бороо оруулдаг технологийн шийдлийг нэвтрүүлж өгөх”-ийг хүсэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Угтаал, Цээлийн иргэд маань бидний захиасыг санаж шийдвэрлүүлээрэй, эргэх холбоотой байгаарай хэмээн захиж байлаа. Хичээнэ ээ.

 АХИУ ОРЛОГО АМЬДРАЛЫН ЧАНАР  ТӨВ САЙХАН НУТГИЙНХАА ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

ШИНЭ МЭДЭЭ