2020.06.13
Эрүүл мэнд
ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмж ЭМЯ-д гардуулав
КОВИД-19 халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж НҮБ-ын суурин зохицуулагч ноён Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нар ЭМЯ-нд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.
Дэлхийн ихэнх оронд халдвар хурдацтай тархаж байгаа нөхцөл байдлын улмаас хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэрэгцээ нэн шаардлагатай энэ үед ДЭМБ-аас эмнэлгийн зориулалттай амны хаалт, лабораторийн оношлуур, амьсгалын аппарат, тоног төхөөрөмжөөр хангав.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотоодод алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна гээд ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30