Ж.Батсуурь: Монгол улс далайд ШИНЭ гарц нээх хэрэгтэй байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Ерөнхий сайдад хандан үг хэллээ
Сая Н.Алтанхуяг гишүүн хэллээ.
Нэгдүгээрт, Орон нутагт хууль хэрэгжихгүй байнаа хэлсэн. Энэ үнэн. 2016 онд Сүхбаатар аймагт ийм явдал болж байсан. Ерөнхий сайдад мэдээлэл хүргэхгүй вакуумжуулдаг. Тиймээс энэ тал дээр та анхаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Сүхбаатар аймагт энэ хавар 370 тонн ноолуур бэлтгэгдсэн. 4 ААН авсан. Дөрвүүлээ ямар ч ноос ноолууртай холбоогүй үйл ажиллагаа явуулдаг. Бохир, төмөр зардаг гэх зэрэг компаниуд байсан. Тэгээд бүгд мөнгөө унжсан, авахдаа луйвар хийсэн.Ингээд 3 сар хүмүүсийн амьдралаар тоглоод, өр ширэнд оруулчихлаа. Үүнийг ойрын хугацаанд шийдэж өгөөч ээ.
Гуравдугаарт, Монгол улсын эдийн засгийн өгсөхөд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нефтийн үйлдвэр барих асуудал байх ёстой. Тийм учраас Сайншанд, Баруун-Урт, Хөөт,Бичигтийн чиглэлийн төмөр зам, Баруун-Уурт, Бичигтийн чиглэлийн авто замыг барьж, Монгол улс далайд шинэ гарц хэрэгтэй байна. Энэ бол Монгол улсын эдийн засгийг аврах гол боломж болох юм шүү.