2020.07.06
Улстөр
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Эдийн засгийн хямрал биднийг тойрохгүй, бид сөрж чадахгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн, Барилга, xoт байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгажээ.