2020.07.06
Улстөр
С.Амарсайхан: Хурдтай, мэдрэмжтэй, уян хатан, үйл ажиллагааг уялдуулж ажиллах шаардлага байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
3асгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй нийт 17 гишүүн ажиллуулах, бүтцийн хувьд Засгийн газрыг 14 яамтай ажиллуулахаар төслүүдийг боловсруулсан байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Бид гадаад зах зээлээ тэлэх, иргэдээ ажил, орлоготой байлгах цаашилбал цар тахалтай тэмцэх магадлал өндөр байна.Агаарын бохирдлыг бууруулах асуудал гээд хурдтай, мэдрэмжтэй, уян хатан төрийн захиргааны бүх шатны үйл ажиллагааг уялдуулж ажиллах шаардлага байгаа учраас ерөнхий сайд энэ бүтцийг оруулж ирсэн гэж бодож байна. Соёлын яамны асуудал энэ маш чухал асуудал. Энэ бол соёл урлагын салбарыг хөгжүүлэх хүрээний ажил биш. Монгол хүний эрүүл амьдрах, боловсролтой байх, чадвартай,иргэний хариуцлагатай, төлөвшилтэй байх, Монгол хүн ямар түвшинд хөгжсөн байх ёстой вэ? гэдэг асар чухал ач холбогдолтой.
ШИНЭ МЭДЭЭ
Дорнод аймагт 1800 айлын орон сууц баригдана
2021.05.24
Замын-Үүд чөлөөт бүсийн чөдрийг тайлна
2021.05.24