МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Д.Батлут: Багш эмч нарын нийгмийн үнэлэмжийг өндөрт гаргах цаг ирсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

“4 жилийн тойрогт суурь болосвролын тогтолцоо өөрчлөгдөөд байж болохгүй. Бид хөдөлмөрийн зах зээлдээ тулгуурласан боловсролын тогтолцоог бий болгох ёстой. Технологийн хөгжил ч хөдөлмөрийн зах зээлд нөлөөлсөнийг ч тооцож үзэх ёстой байна.

Бид уул уурхай биш оюун ухаанаа ухаж хөгжих ёстой. Дэлхийн хөгжлийн технологийн чиг баримжааруу ойртон очих ёстой. Бид 2020 он гэхэд ДНБ-ийнхээ 1%-ийг зарцуулна гэж тусгасан. Энэ хувьд хүрэх чиглэлдээ анхаарах хэрэгтэй байна.

Үр дүн гаргах хэрэгтэй байна. Орхон хотод ШУТП байгуулагдсан. Цаашид жишиг болох байх. Та очиж үзээрэй.

Багш эмч нарын нийгмийн үнэлэмжийг өндөрт гаргах шаардлага үүссэн шүү.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100% болгох чиглэлд Засгийн газар сайн ажилласан. Үүнийгээ баталгаажуулах чиглэлд анхаараарай. Зэс хайлуулах үйлдвэр барихаар мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Үүнийг УУХҮ-ийн сайд хурдтай ажиллаж, ажил хэрэг болгохыг хүсье. Эрдэнэтийн олон зуу мянган иргэдийн санаачилгаар бий болсон балансийн бус хүдрээс ашиг хүртэх төслийг дэмжиж өгөөрэй. Ингэснээр уул уурхайн ашгаас иргэд хүртэх загварыг бий болгох юм.”

ШИНЭ МЭДЭЭ