МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.08
Улстөр

Б.Жаргалмаа: Монгол хүнийг бага наснаас нь соёлоор хүмүүжүүлэх чиглэлд анхаараарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

“Шинээр томилогдож байгаа сайд нартаа баяр хүргэе. Би асуултаа Соёл хаанаас эхлэх вэ гэж Соёлын сайдаас асуумаар байна. Энэ танхимд хүний үгийг хүлээцтэй сонсож чадахгүй байгаа нь харамсал. Бид хүмүүсээ соёл урлагаар хэрхэн яаж хүмүүсжүүлэх вэ гэдэг нь Соёлын салбарын ажлын эхлэл юм. Та боловсролын сайдтайгаа хэрхэн уялдаатай ажиллах вэ?

Бид хүний хөгжлийн бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд соёлоор хүмүүжүүлэх төлөвшүүлэх ажлыг хэрхэн хийх ёстой юм бэ гэдгийг асуумаар байна. Насан туршийн боловсрол гэж ярьдаг хэрнээ бид өнөөдөр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадахгүй байна. Боловсролын яаманд хэрэгжиж байгаа Зөв монгол хүн хөтөлбөртэй Соёлын яам хэрхэн хамтран ажиллах вэ?

Цахим орчны хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед зөв хэрэглээг хэрхэн бий болгох ёстой вэ? Үүн дээр юу анхаарах ёстой вэ? Киноны тухай хууль батлагдаагүй байна. Сайн контентыг үйлдвэрлэх тал дээр хэрхэн хамтран ажиллах вэ? Эрүүл мэндийн яамтайгаа мөн хамтран ажиллах ёстой.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байна. Бид дуудлагаар сувилагч дуудаж дусал хийлгэхдээ 15,000 төгрөг төлдөг. Булчин тариа 5000 төгрөгөөр хийлгэж байна. Яагаад сайн эмч нар маань хувийн эмнэлэг рүү яваад байна вэ? энэ үнэлэмжийн асуудалд анхаараач ээ?

Боловсролын сайдад амжилт хүсье. Энэ салбарт МСҮТ хэрэгтэй байна. Гэр бүлийн тухай хууль орж ирж байгааг батална. Орон нутаг бүрт уул уурхай дагасан гэр бүл салалт байгааг бид хуулиар зогсоох ёстой. Эрдэмтдийн санал, дүгнэлтийг ажилдаа тусгаж яваарай.”

ШИНЭ МЭДЭЭ