2020.07.21
Улстөр
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэдийг томилжээ
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд томилогдож, тамгаа гардлаа.
П.Нүрзэд нь Нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд намын анхан, дунд шатанд 10 гаруй жил ажилласан залуу улстөрч аж. Тэрбээр мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдөөд ялагдсан билээ.
УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн тул долдугаар сарын эхээр тус намын дарга С.Эрдэнэ нь чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж, тамгаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлэн өгсөн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20