МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ийн гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ийн гишүүн Т.Энхтүвшин нар Дорноговь аймагт ажиллалаа
2020.08.10
Орон нутгийн хөгжил

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ийн гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ийн гишүүн Т.Энхтүвшин нар Дорноговь аймагт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ийн гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ийн гишүүн Т.Энхтүвшин нар болон холбогдох албаны бусад зочид төлөөлөгчид тус аймгийн Алтанширээ суманд байрлах Баруун-Урт чиглэлд тавигдах 316 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

Мөн Дорноговь аймгийн 203 ээжийг “Эхийн алдар” одонгоор шагналаа. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонгоор 12, Хоёрдугаар зэргийн одонгоор 191 ээж энгэрээ мялаалаа.
“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ. “

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж “Эхийн алдар”одонг Дорноговь аймгаас эхэлж гардууллаа.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх юм.

ШИНЭ МЭДЭЭ