Б.Баярсайхан: Төрийн албаны дунд шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатай
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
“2019 оны 01 дүгээр сарын 01-ээс Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ТАЗ, ЗГХЭГ-аас төрийн албан хаагч, ялангуяа удирдах албан тушаалтануудад Олон улсын байгууллагатай хамтран, сайн жишигтэй төрийн албатай улсуудын жишгээр багш нар авч ирж сургалтууд хийсэн. ТАЗ-ийн ажил шинэ хууль гарсантай холбоотойгоор ажил хийгдээд явж байгаа. Өнөөдөр нийгэм юу хүсэж байна вэ гэхээр ёс зүйт нийгмийг хүсэж байна. Аль аль шатандаа шударга байх, ялангуяа төрийн албан хаагчид өмнөө хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн үйлчилгээг иргэдийн гарт хүргэдэг байх, өндөр албан тушаалтнуудыг ёс зүйтэй байхыг хүсэж байна. Хэдийгээр бид сургалт хийдэг ч төрийн алба, ялангуяа дунд шатны албан хаагчийн ёс зүйг засах, ажиллах шаардлагатай байна.
- Залуучууд цахим орчин, хэрэглээ өндөр болсон. Төрийн үйлчилгээ, сургалт одоогийн хүмүүс ямар хэлбэрээр мэдээлэл авахыг хүсэж байна түүнд нь таарсан мэдээлэл сургалтаа олон нийтэд хүргэдэг болсон. Нэгдүгээрт төрийн алба, төр юу хийж байгаагаа олон нийтэд хүргэж чадахгүй байгаагаас болж төр ажиллахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс дэлхий нийтээр цахим хэрэглээнд шилжсэн учраас төрийн албаныхаа мэдээллийг нэгдсэн хэлбэрээр цахим орчин хүргэдэг байх нийгмийн шаардлага байна.
- 200 гаруй мянган төрийн албан хаагч маань үйлчилгээ сайн байгаад, ёс зүйтэй ажиллаад ирэхээр энэ нийгэм даяараа хүмүүст тайвширч төрдөө иргэх итгэл нэмэгдэж, нийгмийн ёс зүйт төлөвшихөд сайн алхам болно. Гэтэл дунд шатанд байгаа төрийн албан хаагчдын ёс зүйгүй асуудал их байна. Түүнчлэн яамд дамжин хариуцлагагүй байдал гаргаад яваад байдаг. Төрийн албаны нэр хүндийг унагаж, авлига авдаг, ашиг сонирхол, хүнд сурталтай ажиллаад байгаа дунд шатныханы үйлдэл мэдэгдэхгүй яваад байдаг асуудал байна. Үүн дээр төрийн албаны зөвлөл мэддэг. Тэдгээр хүмүүсийг цаашид ажиллуулахгүй байх , хугацаатай үүрэг өгөөд, ажлаас нь чөлөөлөөд төрийн албыг цэвэршүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг хүсэж байна.
- АТГ л ТАЗ-өөс ёс зүйг шаардана. Гэтэл зарим хэргүүд шалгагдаад зарим нь таг болчихдог тал бий. Ингээд өөрсдөө ёс зүйн алдаа гаргадаг тал бий. Тиймээс ТАЗ энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна.
Ирэх 4 жилд хамтран ажиллах учраас Төрийн албаны шинэ хуульд, Ёс зүйн дүрэмд ямар зүйл заалт орох ёстой вэ? Яавал төрийн албыг илүү цэвэр байлгахын төлөө Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллана.”