МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Гарын таван хуруу" жүжгийн уран бүтээлчдэд баяр хүргэн, амжилт хүслээ
2020.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Гарын таван хуруу" жүжгийн уран бүтээлчдэд баяр хүргэн, амжилт хүслээ

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадам энэ сарын 30-ны өдөр “Хүн” театрт зохион байгуулагдлаа. “Гэгээн Муза 15″ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулсан юм.

Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдсөн байна.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон "Гэгээн Муза-15" наадамд амжилттай оролцож, дөрвөн шагнал хүртсэн билээ.

Тус театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” романыг тайзны бүтээл болгон туурвиж “Гарын таван хуруу” дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон.  

Ингээд тус бүтээл театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах наадамд зургаан төрөлд өрсөлдөж, шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч номинациудын эзэн болсон юм.

Завхан аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Баярсайхан өнөөдөр “Гарын таван хуруу” жүжгийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Гэгээн Муза наадамд амжилттай оролцсонд баяр хүргээд, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.

Энэ жилийн “Гэгээн Муза-15” наадмаас эхлэн шинээр олгож эхэлж буй шүүгчдийн нэрэмжит “Шинэ Эрэл Гэгээн Муза” цомыг мөн Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олонд олгосныг “Гарын таван хуруу” жүжгийн продюсер, Хөгжимт жүжгийн театрын дарга Соёлын тэргүүний ажилтан Г.Солонгод гардуулсан нь давхар баяр болсон юм.

ШИНЭ МЭДЭЭ