2020.09.04
Гадаад харилцаа
БОАЖ-ын сайд Олон улсын “Сайд нарын цахим хурал”-д онлайнаар оролцлоо
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Олон улсын “Сайд нарын цахим хурал”-д онлайнаар оролцлоо.
2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 19:00 цагт эхэлсэн хуралд АНУ, Япон, Австрали, БНХАУ зэрэг 73 улсын төрийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцсон юм. Хурлаар Ковид-19 болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Ковид-19 цар тахлаас үүдэн Олон улсын өндөр дээд түвшний уулзалтууд виртуал хэлбэрээр явагдаж байгаа нь цаг хугацаа болон эдийн засаг хэмнэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30