Малчид төлсөн шимтгэлээ тэтгэвэр болгоод буцааж авна
УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж байна. Иргэдийн олонх нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хуультай холбоотой санал хүсэлтийг гаргаж байсан юм.
Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.
С.Чинзориг гишүүний хувьд малчдын хөдөлмөрийн хүнд хүчир, байгаль цаг агаарын хүнд нөхцөлтэй улаан нүүрээр тулгарч явдгийг мэдэх хүний хувьд өнгөрсөн парламентаар малчидтай холбоотой хоёр хууль батлуулсан. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.
Харин Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль энэ онд хэрэгжиж байгаа. Уг хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1995-2019 он хүртэлх хугацаанд төлж чадаагүй жилийнхээ шимтгэлийг сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгийн 10 хувиар тооцон нөхөн төлөх боломжтой юм.
Малчид шимтгэлээ ноос ноолуур, мал махны үед хувиараа тохироод төлөх боломжтой.
Тодруулбал, нэг жилийнхийг бол 504 мянга, гурван жил бол 1.5 саяыг төлнө гэсэн үг. Төлсөн шимтгэлээ тэтгэвэр болгоод буцаагаад авна. Мөн шимтгэлээ нэг дор бөөнөөр нь төлөхөд бэрхшээлтэй байгаа бол сумынхаа нийгмийн даатгалын байцаагчтай гэрээ байгуулаад ноос ноолуур, мал махны үед хувиараа тохироод төлөх боломжтой.