БНТУ-ын Хууль зүйн яамтай хамтран ажиллах протокол байгуулна
2020.09.18
Гадаад харилцаа

БНТУ-ын Хууль зүйн яамтай хамтран ажиллах протокол байгуулна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал болон БНТУ-ын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

Х.Нямбаатар сайд уулзалтын эхэнд “Манай хоёр улс хууль зүйн салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирсэн. Бид салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн бэхжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Туркийн Хууль зүйн яамтай хамтран ажиллах протокол байгуулж, харилцан туршлага мэдээлэл солилцох, албан хаагчдыг чадавхжуулах богино хугацааны сургалтад оролцуулах зэрэг ажлыг зохион байгуулах саналтай байна” гэсэн юм.

Мөн “ТИКА”-ийн зүгээс ДХИС-ийн “Спорт цогцолбор, Төв номын сан”-гийн шинэ байран дахь “Эрдэм” уншлагын танхимын тохижилтыг хийсэнд талархал илэрхийлж, уг төслийн 2-р үеийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайдын зүгээс хоёр орны яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажилд өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн нягт хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ