2020.09.24
Гадаад харилцаа
ТИКА Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
ТИКА олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Эмрах Устаөмэрийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Тус байгууллага нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын сургуулийн барилгын их завсар болон ДУХА-гийн соёлын төвийн барилга, Цаатан иргэдэд үржлийн цаа буга нийлүүлэх төсөл зэрэг 15 төсөл, хөтөлбөрийг хязгаар нутагт маань амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.
Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн сумын 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж ашиглалтад оруулж байгаа явдалд талархал илэрхийллээ.
Цаашид ч ТИКА олон улсын байгууллагатай хамтарч хоймор нутгийнхаа иргэдийн амьдрал ахуйг дэмжих, соёл уламжлалыг хадгалах олон төсөл хөтөлбөрийг Хөвсгөл аймагтаа хэрэгжүүлэхээр ярьж тохирлоо.
Мөн нутгийн олныхоо талархалыг илэрхийлсэн Хөвсгөл аймгийн “хүндэт тэмдэг”-ийг ноён Эмрах Устаөмэрт гардуулж өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29