МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хатгал тосгон шинэ захирагчийн байртай боллоо
2020.09.28
Орон нутгийн хөгжил

Хатгал тосгон шинэ захирагчийн байртай боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны шинэ Захирагчийн байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны байр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гал гарсны улмаас бүрэн шатаж их хэмжээний хохирол учирч Захирагчийн албан конторын байргүй болоод байсан билээ.

Төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс Хатгал тосгоны удирдлага, нутгийн иргэдийн зүгээс шинэ Захирагчийн байртай болох хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу 2019-2020 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийг тусгуулж “ХБС” ХХК богино хугацаанд байрыг барьж ашиглалтад орууллаа.


Иймд шинэ Захирагчийн албан конторын байртай болсноор Хатгал тосгоны 3523 иргэн болон аж ахуй нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ