2020.10.02
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: ААН-үүдээ ажилтай байлгах тал дээр анхаарч ажилламаар байна

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"Монголбанкны Ерөнхийлөгч Төсөв батлах үед болохгүй, эдийн засгийг эрсдэлд оруулах нөхцөлийг зоригтой хэлдэг байх ёстой. УИХ-д олон туршлагатай эдийн засагчид, санхүүчид, АН-ын бүлэг гэж байгаа учраас дэмжинэ. Эдийн засгийн асуудал бол яаж ч дараад, гоё болгоод тоогоороо гараад ирдэг. Аз жаргалтай улаанбаатар гээд л олон ТВ-ээр яриад гараад байсан. Гэтэл иргэд орой бүр гэртээ харих гэж 3 цагаас илүү замын түгжрэлд байж худлаа гэдгийг нь харлаа. Үүн шиг мөнгөний бодлого дээр тоонуудыг нэг бүрчлэн үзсэн. Маш авултай нөхцөл үүссэн байхад мөнгөний бодлого дээрээ ийм зүйл баримталж болж байна уу? дэлхий даяар асуудал өөр болсон.

Макро эдийн засгийн олон үзүүлэлтийг нэгтгээд үзэхэд 1994 оны түвшинд хүрсэн байгаа. ААН-д хүнд байна. Зээл олдохгүй, авлигад мөнгөө алдаж байна. Бид өнөөдөр ийм тайлан тавиад мөнгөний бодлого яриад суумааргүй байна. Сүүлийн 4 жилд 10 их наяд төгрөг хэмнэсэн. 2016 он хүртэл нийт зах зээл дээр эргэлдэж байсан мөнгөний дүн 10 их наяд байхад 4 жилд 10 их наядыг хэвлэсэн бэ?

Түүнчлэн Капитал банкинд 340 тэрбум төгрөгийг алдсан. Үүгээр 340 үйлдвэр барихаар байлаа. Та бүхэн хяналт шалгалтаа 100 улсын хяналтын байцаагч хянаад байдаг. Тэд яагаад энэ мөнгийг хянадаггүй юм бэ?

Бодлогын хүү нэмэгдээд 5,3 их наядыг арилжааны банкуудаас аваад төвлөрүүллээ. 500 тэрбум төгрөгийг зардал арилжааны банкуудад төлөөд байж байна. Энэ мөнгөө банкуудаас татахгүйгээр мөнгө хэрэгтэй хувийн хэвшилдээ өгч болохгүй юм уу? Зээлэнд гаргаж болохгүй юу? Чанаргүй зээл гэдгээр ам таглах л байх. Том асуудлаа яримаар байна. 

Валютын ханш 40% унасан. Иргэдийн халааснаас 40% хулгайлсан. Энэ цар тахалтай хамаагүй. Цаашид ханшаа барьж чадах уу? Он гараад 2,3 тэрбум ам.долларын интервенц гаргасан. Үүнийг гаргаад байхад ханшаа барьж чадахгүй байгаа шалтгаан юу вэ? үүний үр дүн ААН-ийн нуруунд л очно. Чанаргүй зээл 11,3%, хугацаа хэтэрсэн зээл 6,5% болчихлоо. ААН ээ ажилтай байлгах тал дээр анхаармаар байна."

ШИНЭ МЭДЭЭ