2020.10.02
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Нийгмийн хамгаалал, мөнгөний, зээлийн, хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо уялдуулах хэрэгтэй
Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\ чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Мөнгөний бодлого дээр өрийг илүү том өрөөр дараад явбал энэ улсыг яаж удирдах вэ?
Энэ оны мөнгөний бодлого өмнөх жилүүдээс сайн болжээ. Эдийн засгийн тэнцвэржилт дутуу байна. Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах чиглэлд өөрөөсөө шалтгаалахгүй олон зүйл байна. Валютын хууль шинэчлэх ёстой. Би олон хэлж байгаа. Энэ үндсэн чиглэлд 7 зүйл заалт чиглэл орж ирсэн байна. Үүн дээр нэмээд 8-т нь нэг заалт оруулмаар байна. 2.8 Төвбанкны тухай хуулийн 4.3 гэсэн дараах заалтыг нэмэх талаар судалж, хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих гэж нэмээд 4.3-т үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхтэй ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлийг тэргүүнд баримтална гэж оруулмаар байна.
Би 4 улсын төвбанкны хуулийг үзэхэд ажлын байр нэмэгдүүлэх гэдэг заалт зорилтуудынх нь эхний 3-т орсон байна. Ингэж ажлын байр нэмэгдүүлэх тухай асуудлыг оруулах боломж байна уу? Нийгмийн хамгаалал, мөнгөний бодлого, зээлийн бодлого, ажлын байрны бодлого уялдахгүй байгаа учраас асуудал шийдэгдэхгүй байна."
Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.