2020.10.02
Орон нутгийн хөгжил
Хатгал тосгонд Усан замын тээврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийлээ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Усан замын тээврийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хоёр дах удаа хийлээ.
Усан замын тээврийн тухай хууль батлагдаж, хэрэгжээд 3 жил болж байна. Энэ хууль бол усан зам, усан замын тээвэр, усан замаар ачаа, зорчигч тээвэрлэх гэх мэт салбарын ерөнхий асуудлыг зохицуулсан хууль юм. Одоо дутагдаж байгаа эрхзүйн зохицуулалт бол илүү нарийвчилсан, усан замын тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөн, хөвөлтийг аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн хууль нэн шаардлагатай байгаа юм.
Иймд Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна.
Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хатгал тосгонд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Зам тээвэр, хөгжлийн яамны төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, Капитанууд болон завьчид оролцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29