МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2020.10.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн Соёлын сайд С.Чулуун танилцууллаа. 

БШУБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ыг гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. 

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна:  -кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;

  • Үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эергээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;
  • Ккино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;
  • Үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;
  • Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах  зэрэг асуудлууд туссан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, саналаа хэллээ. Уг  хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжиж БШУБХ-нд анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ