2020.10.12
Орон нутгийн хөгжил
Хэрлэн суманд 100 ортой шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын Нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон.
Тус цэцэрлэгийг "АТТА-ЧР констрашн" ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн нээлт боллоо.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар оролцов.
Нээлтийн үеэр тус цэцэрлэгт салбарын яамнаас таван бүлгийн иж бүрэн тавилга, хөгжмийн иж бүрдэл, зөөлөн эдлэлийг шийдвэрлэж өглөө.
10 дугаар цэцэрлэг нь 20 багш, ажилтантай, 2-5 насны 125 хүүхэд хичээллэхээр болсон бөгөөд ирэх долоо хоногт БШУЯ-наас цэцэрлэгийн тавилгаа хүлээн авснаар ажиллаж эхэлнэ гэж цэцэрлэгийн эрхлэгч Б.Мөнгөнтуяа мэдээлэв. Харин аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн хэмжээнд 9 сургууль, 14 цэцэрлэг, 6 дотуур байр өнгөрсөн дөрвөн жилд шинээр баригдаж, 34 сургууль цэцэрлэгт их засвар хийснийг онцолж, Хэрлэн суманд СӨБ-д хамрагдалт 100 хувь болсныг дуулгалаа.
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17