2020.10.13
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Төрийн албан хаагчидтай өнөөдөр уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Төрийн албан хаагчидтай өнөөдөр уулзаж ярилцлаа.
Төрийн албыг тогтвортой байлгах зарчмыг бид өнгөрсөн хугацаанд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталгаажуулсан.
Сая Засгийн газар солигдоход бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Энэ бол Төрийн алба тогтвортой байхад гарсан том дэвшил юм.
Төрийн албанд салхи оруулж болно, гэхдээ меритийн шаардлага хангасан хүнийг томилж, сул орон тоонд авах ёстой. Төрийн албаны тухай хуулиа төрийн албан хаагчид бид өөрсдөө хамгаалж, өөрсдөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо хэн нэгнийг гаднаас авчраад төрийн албанд халаа, сэлгээ хийдэг байдал арилна.