МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.20
Эрүүл мэнд

М.Оюунчимэг: Хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэммээргүй байна

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.Оюунчимэг саналаа хэллээ.

Эрүүл мэндийн, эм эмнэлгийн салбарт санхүүжилтээр дамжсан реформыг нийгэм хүлээж байна. 2021 оны шинэчилсэн найруулгыг байнгын хороон дээр мэргэжлийн түвшинд, том утгаар нь аваад сайтар хийх. Үндсэн хуулийн заалт гэдэг энэ хуулийг хараад мөрдөөд явдаг байх нь чухал юм. Хэлэлцэх хэсэг дээрээ дэмжээд, байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад хуулиа батлаад явъя гэсэн байр суурьтай байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар өрхийн орлогын Эрүүл мэндийн, эм эмнэлгийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 30 хувиас давсан нь ядууралд хүрэх том шалтгаан болоод байна. УИХ-д гаргаж байгаа хууль дүрэм их байгаа хэрнээ бодит амьдрал дээр очоод хэрэгжихгүй байгаад иргэдийн бухимдал их байгаа. Бид дахиад  хууль нэгээр нэммээргүй байна. Гишүүдийн хэлсэн саналыг ажлын хэсгүүдээрээ ярьж хэлэлцье гэсэн саналтай байна. 

ШИНЭ МЭДЭЭ