МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Банкны шаардлагыг тодорхой тусгах хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:
  1. Бүх банкуудад адилхан 20-ээс дээш хувь эзэмшиж болохгүй гэсэн шаардлага тавигдах уу? 

  2. Хариуцлага нь их тодорхой байх ёстой. Гурван жилийн IPO гаргаагүй бол яах вэ? Зургаан жилийн дараа 20 хүртэлх хувийн эзэмшигч нь багасаагүй бол яг яах вэ? Эсвэл хуулиудтай уях, дагах хуулиар оруулах ёстой. Гэтэл хийсний дараа тодорхой заагаагүй гээд албаар цоорхой үүсгэдэг тохиолдлууд их байна.  

Түүний асуултанд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ