2020.10.21
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Хууль бус мөнгө хүүлэлтийн асуудлыг орхигдуулж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

“Би уг хуулийн төслийн санаачлагчийн нэг учраас санал хэлэх зүйл байна.

  1. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг хуралдаж байх үед бид зээлийн хүүнд хязгаар тогтоох, хууль бус хүүлэлт гэх нэр томъёог ярилцсан. Үүнийг хуульд хаана оруулах ёстой вэ гэдгийг анхаармаар байна. Олон улсад хууль бус мөнгөн хүүлэлтийн асуудалд нэр томъёо тогтсон байдаг. Үүнийг хууль эсвэл Монголбанкны журамд оруулах ёстой байх.
  2. Зээлийг дамжуулдаг, зардаг, зээлийн 2догч зах зээлийг үүсгэх тал дээр Монголбанк анхаараарай. Арилуааны банкуудад чухал хэрэгсэл болно.
  3. Зээлийн хүүг гэрээнд илүү тодорхой болгох хэрэгтэй. Бодит зээлийн хүү. Шимтгэлээ оруулаад боддог. Тиймээс бодит зээлийн хүү гэсэн нэр томъёог оруулах нь зүйтэй гэж бодож байна.”

Түүний асуултанд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ