МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баярсайхан: Хуулийн заалтуудад найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН САНАЛАА ХЭЛЛЭЭ.
  • Хуулийн 7.2-р заалт дээр компаний тухай хуулийг нэмэх саналтай байна. Учир нь хувийн хэвшил соёлын үйл ажиллагаа эрхэлхэд компаний хуулиар үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг. 
  • Хуулийн 16.1.2-р заалт дээр тухайн шатны засаг дарга гэсэн үг нэмэх саналтай байна.
  • Хуулийн 16.3.2-р заалтыг салгаж хоёр тусдаа заалт болгох. Хүний нөөц, барилга байгууламж гэдэг нь тусдаа хоёр ойлголт учир заалтыг салгаж, найруулгыг тодорхой болгож бичих саналтай байна.
  • Хуулийн 22.4-р заалт дээрх менежер гэдэг нь ямар утгаар орсон бэ? Менежер гэдгийг хасах саналтай байна. Менежер бол тухайн агентлагын үйл ажиллагаанд нөлөөлэхүйц албан тушаал биш юм. Нөгөө талаар менежер солигдох бүрт төрийн байгууллагад мэдэгдэх ёстой нь дахиад хүнд суртал, хүндрэл чирэгдэл болох талтай харагдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ